Wednesday, April 30, 2008

Хотынхоо өнгө төрхийг өөд нь татахад

Түрүү жилийн арван сард "энэ сайхан Монгол улсынхаа нийслэлийг яавал илүү хурдан, бас яг юуг нь өөрчилбөл илүү сайхан болох бол гэж их боддог юм. Энэ талаар та бүхэн маань юу гэж боддог вэ? regular_smile" гэж асуусан хүний тэмдэглэлд бичиж байсан сэтгэгдлээ санаандгүй ахиад олж уншлаа. Одоо ч гэсэн бодсоор л байна:

Хотод ажилладаг, амьдардаг бүх хүмүүсийг ямар нэг байдлаар оролцуулах хэрэгтэй. Хүн ардаа боловсролгүй, ухамсаргүй гэж хаяж, үгийг нь сонсохгүй байж болохгүй. Тэгвэл харин ч ухамсаргүй юм шиг аашилж болох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ухамсартай, чадвартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч харьцвал сая юм хийх урам зоригтоо хөтлөгдөнө гэж бодогддог юм.

Тэднийг сэтгэлийнхээ угт байгаа хүсэл эрмэлзэл, мөрөөдөл рүүгээ өнгийж, түүнийгээ олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломж олгоё. Та өөрийнхөө хотыг ямар байвал сайхан гэж төсөөлж байна вэ? Та яг тийм болгохын төлөө өөрөө юу хийж чадах вэ? гэдгийг хүн бүрээс асууж, хариултыг нь цуглуулж болно шүү дээ. Телевиз, радио, интернэт гээд цацаж болох суваг хангалттай бий. Анхаарлыг нь татахын тулд ямар нэг урамшуулал ч амлаж болно. Тухайлбал, түрүүлсэн хүүхдэд сургалтын зардал амлах ч юм уу, том хүн түрүүлбэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь хүн хүчний тусламж үзүүлнэ гээд өөрсдөө сайн дураараа очиж туслах ч юм уу, өөр бодоод байхад олон л юм санаанд орж байна.

Хариуг нь цуглуулж дүн шинжилгээ хийгээд хотын захиргаанд танилцуулж болно. Тэгээд түүн дээрээ үндэслээд иргэдийн зөвлөл жишээ нь байгуулвал ямар вэ? Хороо бүрийн иргэдийн үзлийг нэгтгээд төлөвлөгөө болгоход нь туслах, мөн хэрэгжүүлэхэд нь туслах, төлөвлөгөөнүүд хоорондын уялдааг хангах зэрэг үүрэгтэй байж болох юм.

Мэдээж тэр хорооны иргэд нь янз бүрийн мэргэжил чадвартай, янз бүрийн газар ажилладаг хүмүүс байгаа. Тэр хэмжээгээрээ тэнд нөөц чадавхи байна гэсэн үг. Хамгийн гол нь бүгдээрээ оролцож байж хийсэн юмаа үнэлж, цаашид тиймээр нь хадгалах гэж хичээнэ. Бусдаар хийлгэх юм бол үнэ цэнийг нь тэр бүр ухаарахгүй. Тухайлбал хог хаяхаа зогсоох, хогний асуудлаа шийдэхэд энэ арга үр дүнгээ өгч магадгүй. Мэдээж илүү том юм хийх, тухайлбал спортын цогцолбор барих зэрэгт нөөц боломжоо дайчлах гээд цааш нь бүр нарийн юм бодож олох хэрэгтэй байх л даа. Гэхдээ ямар ч гэсэн нэгэнт сайхан төсөөлөл бий болгож өгөөд, хүрэхэд тийм ч хэцүү биш шүү гэдгийг харуулаад өгвөл олон юманд хөтлөнө дөө.

Хотын тулгамдсан асуудлууд бол хүн болгоны сэтгэлд байгаа зүйл. Ямар нэг хэмжээгээр бүгдээрээ бодож, сэтгэл нь зовниж яваа. Яг эвлэлдэн нийлээд ажил хэрэг болгох гэхээр л эхлүүлэх хүмүүс дутаад байгаа гэж бодож байна.

Сайн бодвол, бас олуулаа нийлж бодвол илүү сайн санаа төрөх л байх.

2007 оны Аравдугаар сарын 15. 15 цаг 40 мин.

5 comments:

Tsoom said...

Uyangaa maani urgelj l saihan yum bodoj yavah yum daa,ene sanaag chini ajil blgon heregjuulehed bolohgui yum baihgui, erni margaash gej huleehguigeer unuudruus ehleh heregtei baih yum, daanch zohion baiguulaltiin tal deer urgelj dutagdaltai baih yum.

Ayunga said...

Zohion baiguulaltiin asuudliig shiidnee, heduulee. Tun udahgui

3apaa said...

Хүхээ чи бид 2-ын санаа тун ч ойрхон байгаа юм байнадаа. Ухамсарын төвшинд өөрчлөлт хийж байж бид бөөнөөрөө хөдлөх чадвартай болно. Бидэнд хийе гэвэл хийх зүйл мөн ч их байнадаа. Эвсэлдэн нэгдвэл ихийг амжуулчихаж чадах юм шиг харагдаад байна.

Ayunga said...
This comment has been removed by the author.
Ayunga said...

Сайн байна уу, 3араатан :D

Миний блогоор шагайсанд баярлалаа.

Чадах юм шиг санагдаад байгаа хүмүүсийг харин цуглуулдаг юм уу л гэж бодож байгаа шүү. Сэтгэлд нь багтаад байна гэдэг чинь л хамгийн чухал алхам байх. Хэдүүлээ одоо юу хийх вэ?