Monday, May 19, 2008

Сайхнаас сайхан...

Сарнай цэцгийн үзэсгэлэн үзэхээр яваад бага насаа өөрийн эрхгүй дурсан саналаа.
Гэрийн хашаан дахь бяцхан цэцэрлэгт ургадаг сарнайн бут хүүхдийн баяр дөхөхөд ид цэцэглэн дэлгэрээд, ээждээ баярын өдрөөр том шар, цагаан, улаан сарнайнуудыг алаглуулан бэлэглэдэг сэн.
Интоорын моднууд нь эндхийн сакура шиг цэцэглэн тийм гэхийн аргагүй анхилуун үнэртэж байгаад дэлбээ нь унахад хүүхэд бид жимс нь гарахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Дөнгөж улайж эхлэв үү үгүй юу амталж үзэх гээд цэцэрлэгч ахын нүдийг хариулах арга хайгаад л.
Зүүд мөрөөдөл ч байсан юм болов уу...


















4 comments:

7нбурхан said...

Сэтгэл сэргээсэн яасан ч үзэсгэлэнтэй хээнцэр цэцгүүд вэ. Байгаль Эх гэж бүх цаг үейин хамгийн агуу дизайнер байх юм даа!!

Amindural said...

Миний өчүүхэн блогоор ороод гарсанд баярлалаа, 7бурхаан :)

Цэцэгний зураг авах дуртай хүнд сайхан завшаан болсон шүү. Үдийн ундаа мартаад хэдэн ч цаг харж, зургийг нь авч баясав даа

Мөнхбаатар said...

Сарнайг сайхан гэж боддог байлаа. Сарнайг анх өргөстэйг мэддэггүй байлаа. Өргөстэй байдгийг нь мэдчихээд бодсоноос минь сайхан юм байна гэдгийг ойлгосон доо

Neu said...

zugeer l niiice