Friday, August 1, 2008

Хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх нь чухал

Хүүхэд гэдэг бяцхан хүн эцэг эхтээ ямар энхрий, ямар ариухан гэгээн, хайр татам байдаг билээ дээ. “Анх төрсөн цагаас чинь л чамайг амандаа хийж бүлээцүүлэхээс буцахгүй, алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлэнхэн өсгөсөн” гэж аав минь байнга хэлдэг. Хайранд умбаж өссөн хүүхэд бусдад ч тийм л халуун сэтгэлээр хандаж, тусалж, өөдөөс өөд үргэлж тэмүүлж, амьдрал нь ч баян сайхан байдаг гэдэгт ээж аав хоёр маань бат итгэдэг. Тэгэж ч бид хэдийгээ хүмүүжүүлсэн. Бага балчир ахуйдаа бүх хүүхдүүд ингэж л өсдөг хэмээн сэтгэж ирсэн.

Гэвч айл өрх бүр ийм хайранд умбаж байдаггүй, хүүхэд бүр энхрийлүүлж эрхэлж өсдөггүй гашуун үнэн элгэн хайрт Монголд минь шилжилтийн хатуу ширүүн үед улам ч тод харагдаж байсан гэлтэй.

Налгар сайхан намрын тэр нэг өдөр хотын төвийн гудамжаар дүүтэйгээ энэ тэрийг хөөрөлдөн алхаж байсан сан. Гэнэт тийм гэхийн аргагүй өрөвдөлтэй дуу амар тайван сэтгэлийг цочироон хадсан. Бага насны хүүхэд айж бачимдан бархирснаа, нулимсандаа баригдсан хоёр нүдээрээ саваа бариад өөрийг нь хайр найргүй занчсан том хүү рүү 'ахиад цохих болов уу' хэмээн бөмбөлзөн харж зогссон нь тэр олны нүдэн дээр ил байсан. Нүүр нь халтар, хувцас нь тамтаг болсон байснаас биш манай гэрийн жаахнаас ялгаагүй, дөрвөн настайгаас зайламгүй жаахан амьтныг түм түжигнэж бум бужигнасан хотын тэр гудамжинд өөр анхаарч харж, зогтуссан хүн байгаагүй. Бид хэзээ ингэж хүйтэн сэтгэлтэй болчихвоо... Яагаад өөр хэн ч анхаарахгүй байнаа гэдэг бодол толгойд хуй салхи шиг эргэлдэж, хэдэн хором яахаа мэдэхгүй зогссон сон.

Гэвч үнэндээ би ч гэсэн юу ч хийж чадаагүй. Тэр гудамжны хүүхдүүд дараа нь хаашаа явсаныг мэдээгүй. Хэрвээ болдог бол гэртээ тэр хүүг дагуулаад харих сан. Хэрвээ болдог бол нус нулимсандаа халтартсан жаахан нүүрийг нь энхрийлэн үнсэж, тэвэрч, тайтгаруулж, хооллож ундалж, цэвэрлэж асарч тойлох сон. Хэрвээ болдог сон бол... гэсэн мянган бодол өөрийгөө буруутгах сэтгэлтэй холилдон олон хоног намайг зовоосон. Тэгсгээд мартагнасан. Гэхдээ л хэзээ нэгэн цагт... гэж бодох болсон.

Тэр үед би ганцаардаж байсан. Хаашаа явж, хэнд хандаж, хэнтэй хамтарч ийм хүүхдүүдэд туслахаа мэдэхгүй учраа олохгүй байсан. Тэгээд мэдсэн. Яг үнэндээ сэтгэл нь зовниж явдаг хүмүүс санаснаас олон болохыг ойлгосон. Тэр ч бүү хэл нэлээд хэдэн байгууллага газрууд сайн муу, тохирсон тохироогүй олон аргаар энэ асуудлыг шийдэх гэж оролдож буйг мэдсэн.

Гудамжны хүүхдүүдийн тоог олон газар олон янзаар хэлдэг. Глоб Интернэйшнл ТББ-ын судалгаагаар 2007 онд нийт 145 хүүхэд гудамжинд амьдарч байсан гэдэг. Өвөл зуны аль болохоос шалтгаалаад энэ тоо хэлбэлзэж байдаг. 2003 онд ЮНИСЕФ-ээс явуулсан судалгаагаар нийт 1200 гаруй хүүхэд орон гэргүй, дийлэнх нь асрамжийн газруудад, үлдсэн нь гудамжинд амьдардаг болох нь тогтоогджээ. Хамгийн гол нь цаана нь бүр олон мянган хүүхэд орон гэргүй болох, гудамжинд гарах эрсдэлд байна гэжээ.

Шилжилтийн үеийн их давалгаанд олон ч айл өрх хамагдан, амьдралд хөлөө алдсан. Гэр бүл дэхь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүүхэд сургууль завсардаж, хүнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэнд, боловсрол хүмүүжлээрээ хохирсон. Архидалт хүчирхийлэл тэднийг дайжин зугтахад хүргэсэн. Гэр бүлээрээ орох оронгүй болох, эцэг эх салахад хүүхэд л хамгийн их хохирч хоцорсон. Нийгмийн эрүүл мэндийн байдал, хүчирхийллийн түвшин олон ч нялхсыг өнчин болгосон. Хүүхдээ тэжээж дийлэхгүй зарим эхчүүд манцуйтай үрээ гудамжинд үлдээгээд холдож байсан. Мянга гаруй хүүхдийн орон гэргүй болсон амьдралын түүх товчхондоо ийм.

Цагдаа нар тэднийг гудамжнаас олж, Хаяг тогтоох төвд авчирах үүрэгтэй. Тэндээсээ гэр бүлд нь буцаана, эсвэл аль нэг асрамжийн төвд хүргэж өгнө. Дүн өвлийн цагаар тусгай эргүүл явагдаж, орц хонгилоор орогнон байх тэднийг бүгдийг 'барьж авчрах' ажиллагаа сүүлийн жилүүдэд зохиогдох болсон.

Цагдаа нар болон гудамжны хүүхдийн асуудал хариуцсан төрийн бусад ажилтнуудад засгаас өгсөн гол үүргүүдийн нэг нь гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх. Тийм ч учраас энэ хэд маань хүүхдүүдийг юун түрүүнд ирээдүйн гэмт хэрэгтэн гэдэг утгаар илүүтэй авч үзэх хандлага бий. Тэр нь хүүхдүүдэд хандах байдал, харьцах харьцаанд нь ч шууд нөлөөлж, нийгмээс ялгаварлагдахад нь улам түлхэц болдог. Үүнд бодлогын хувьд зохицуулалт хийх тодорхой шаардлага бий. Ажил үүргийг нь хүүхдэд ээлтэй байдлаар тодорхойлоод, өөрсдөд нь сургалт явуулж ойлгуулсан байхад манай цагдаа нарын хандлага сайжрах нигууртай.

Цагдаа нарын тийн сэрдэх нь мэдээж бас тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Өөрсдийнх нь өгсөн тоо мэдээллээр ихэнх хулгайн 80 орчим хувийг гудамжны болдоггүй бяцхан борууд хийдэг. Харин амиа зогоохын эрхэнд ийм хэрэг үйлддэг ч хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт холбогдох нь тун ховор болохыг ТББ-ын судалгаагаар тогтоосон.

Өнөөдөр Монголд 50 гаруй асрамжийн газар ажиллаж байна. Ихэнхи нь 10-20 хүүхэдтэй, цөөн хэд нь 100 гаран хүүхдийг асарч халамжилдаг. Гэвч эндээс зугтаж гардаг хүүхдүүдийн яриагаар зарим нь яг л шорон шиг гаргалгүй цагдаж байдаг, том хүүхдүүд нь багуудаа, мөн ажилтнууд нь хүүхдүүдийг бие сэтгэлээр нь дарамталж дээрэлхэж зовоох нь ердийн үзэгдэл, идэж унтахаас өөр юм хийхгүй мөртлөө дураараа байж бас болдоггүй, юм сурч мэдэж, ажиллаж мөнгө олох боломжгүй гэх мэт бэрхшээл тулгардаг ажээ. Зүгээр сонирхсон хүмүүс бүү хэл сэтгүүлчид очиход оруулдаггүй асрамжийн газруудын талаар уншиж сонсож байсан санаанд орж билээ.

Хүүхдийг Ивээх Сан гэх мэт олон улсын хэмжээний төрийн бус байгууллагууд хүүхдийг ийнхүү байгууллагын хүрээнд өсгөх нь ихээхэн хор уршигтайг нотолдог. Тэд хүүхдийн эрх ашиг байгууллагын эрх ашиг дүрэм журмаас хэзээ ч дээгүүр тавигддаггүй агаад, цалин авч ажиллаж байгаа асрагчид нь яагаад ч эцэг эх шиг ойр халуун дотно байж чаддаггүй, байнга бусдын үгээр захиргаадалтан дор байдаг, хүүхэд өсвөр насанд хүрээд тодорхой эрх чөлөөг эдлэх ёстой атал тэгдэггүй, эцсийн эцэст өсөж том болохын цагт ердийн гэр бүлд өсөөд олж авдаг нийгэмд биеээ авч явах туршлага, амьдрах ухааныг эзэмшээгүй байдаг нь тогтоогдсон байна.

Аз болоход Монголд байдаг бүх асрамжийн газар ийм биш бололтой. Дээрээс авсан үүргийг биелүүлэгчид өөрсдийн санаачлагаар үнэн сэтгэлээсээ юм хийж буй хүмүүсээс эрс ялгардаг ажээ. Миний хамгийн сайн мэдэх нь Бадамлянхуа хэмээх Яармагт байрладаг 120 гаруй хүүхэдтэй халамжийн төв байх. Эргэн тойрны айлуудаас Lotus Child хэмээх өнгөлөг хаягнаас өөр ялгагдах юмгүй 2 хашаанд 6 байшин, 12 гэр байна. Байшинд нярай хүүхдүүд, 6 хүртэлх насныхан, гэрүүдэд арай том хүүхдүүд нь, ээж хэмээгч асрагчийн хамтаар, “өрх” бүр 9-10 гишүүнтэйгээр амьдран сууна. Том хашаанд охид, 6 хүртэлх насны хөвгүүдийн хамтаар, жижигт нь 7-оос дээш насны хөвгүүд тусдаа ч ойрхон байрлана. Хашаандаа худагтай, ус халаах төхөөрөмжтэй, гоожууртай угаалгын өрөө, усыг нь татдаг бие засах газартай.

Өөр нэг хашаанд тус төв нь өөрийн бага сургууль цэцэрлэгтэй. Томчууд нь ердийн хүүхдүүдийн хамтаар ойр хавийн дунд сургуульд сурна. Онц сурдаг ирээдүйтэй хэдийгээ бас харамгүй дэмжиж, 3-ыг нь ч Орчлон дунд сургуульд явуулна. Өглөө босоод бүгд гарч өгнө. Үдээс хойш ээж асрагч нар дээрээ ирээд багачууд нь шавиагаа ханатал тоглож, томчууд нь даалгавраа хийж гэрээ цэвэрлээд бас хамт тоглохоор шамдана. Хашааны голд байдаг үсэрдэг, пүрштэй тоглоом нь үргэлж эзэнтэй, хүүхдийн инээд цуурайтаастай. Тэд Монгол гэртээ гэр хорооллын ерийн нэг айл шиг гэрээ цэвэрлэж, хоол хийж, хувцасаа угааж, багачуудаа асарч, “ээж” хэмээх хүнтэйгээр өсөж хүмүүжинэ. Хүүхдүүд хэрвээ хүсвэл хэлээд тус төвийг орхин явж болно. Тэднийг барьж цагдах хүн, түгжих цуурга цоож байхгүй. Байгууллагын дүрэм хэмээх хатуу чанд зүйлгүй, хүүхдийн хэрэгцээг бодолцож уян хатан өөрчлөлт хийнэ. Энд хүүхдүүд сэтгэл зовних зүйлгүй жаргалтай сайхан бага насыг өнгөрүүлж байна.

Үүсгэн байгуулагчид нь анх Иог бясалгалын хичээлд сууж байгаад танилцсан түүхтэй. Бясалгалын багш гадаад эмэгтэй нь навтарсан хувцастай, шороо тоосонд дарагдсан хүүхдүүдээс бэргэж сэжиглэх нь бүү хэл таарах бүртээ идэх юм өгч, заримыг нь гэртээ дагуулж ирээд угааж, цэвэрлэж, хувцасыг нь сольж асарч тойлохыг тэд гайхах бишрэх, мөн өөрсдөөсөө ичих холилдон харсан. Удахгүй хамтарч ажиллах болсон. 1995 онд ТББ байгуулаад, хүүхдүүдийнхээ төлөө хамаг арга чарга гадаад дотоод холбоо сүлбээгээ ашиглан тэд санхүүжилт, дэмжлэг олж байсан. Маш олон хүн бага багаар тусалсан. Монголчууд мөнгө өгч чадахгүй ч хэрэгтэй хүнтэй нь холбож өгөх, өөрөө ирж туслах, гудамжинд хүүхэд олдвол авчирч өгөх гээд өөр өөрийн чадах чинээгээр тусалж байсан. Удахгүй харин мөнгө өгөх ч чадалтай болсон. Өмнө нь зуун хувь гадны буяны байгууллагуудад түшиглэн санхүүжилтээ олдог байсан бол одоо энэ нь 70 хувь хүртэл буурсан. Цаашид ч Монгол байгууллага хүмүүсийн хувь нэмэр нэмэгдэх төлөвтэй.

Асар олон хүний сэтгэлийн үр ийнхүү өөр хаана ч байхгүйгээр дэлгэрсэн. Тэд бол улсын асрамжийн газрууд гудамжны хүүхдүүд авдаггүй, олон улсын байгууллагуудын тусламж орж ирээгүй байхад, төрөөс өчүүхэн ч санхүүжилтгүйгээр өдий зэрэгт төвөө хүргэсэн. Одоо ч сайн яваа хүүхдүүдээс нь сайхан мэдээ сонсогддог.

Харин ээж асрагч нар нь их солигддог, зарим үед ажилтны тоо хүрэлцээгүй, хүүхэдтэй ялангуяа эрэгтэй хүүхэдтэй ажиллах туршлага дутдаг, цөөн хэдэн хүмүүсийн нуруун дээр дэндүү их үүрэг ачаа ногддог, сайн дураар ирж ажилладаг нь ихэнхи нь гадаадууд байдаг гээд тэдэнд дутагдаж буй зүйлүүд ч бий. “Монголчууд улам олноороо ирж туслаж байгаасай, хүүхдүүдтэй маань нөхөрлөж, тусалж дэмжиж, өөрсдийн мэддэг чаддагаасаа зааж өгдөг байгаасай. Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэлийн дэм, өөртөө өөрийн ирээдүйд итгэх итгэл, өөдрөг сэтгэл бий болгож өгөөсэй” гэж Бадамлянхуагийнхан хүсэж, найдаж байгаа.

Ирээдүйд бид хүүхэд бүрээ хариуцлагатай эцэг эхийн ёсоор хайрлан өсгөж, халуун дулаан гэр бүлийн орчинд хүмүүжүүлж чаддаг болохын цагт, золгүй явдлын улмаас өнчирсөн, хаягдсан хүүхдийг удам судар, царай зүс, өвчин эмгэг гэх зэргээр ялгаварлан гадуурхалгүй энэрэн өсгөдөг болохын цагт ийм байгууллагын хэрэг үгүй болно. Тэр болтол бидний хийж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг бол өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийн тэднийг дэмжих явдал юм.

21 comments:

ganga said...

Их сайхан, их хүнд ажил эхлүүлээд явж байгаа юм байна. Санхүүгийн эх үүсвэр гадна, дотроос олоод сурчихсан Ротари клубүүдтэй хамтарч ажиллавал ямар вэ. Нэгэнт гудамжинд гарчихсан хүүхдүүдтэй ажиллахь тэдэнд туслах буянтай үйл. Гэхдээ үндсийг нь тас цохих хэрэгтэй шиг, хүүхдээ гудамжинд гаргадаг томчуудтай, ялангуяа эхчүүдтэй ажиллах илүү чухал шиг. Хүмүүсийн оюун санаа, ухамсарыг дээшлүүлэх чухал шиг. Ажлын байр гаргах, залхуурах өвчинг эдгээх гээд... Амжилт!

Ayunga said...

Ротари клубүүдтэй холбоо барих гэж сайхан санаа байна шүү. Баярлалаа.
Асуудлын үндсийг нь ч, шинж тэмдгийг нь ч анхаарах хэрэгтэй юм шиг байна. Ингээд бодохоор бид маш олон замаар энэ асуудалтай тэмцэж болох юм байна.

Tsoomii said...

Uyangaa bi mongold irtsen baigaa shuu, chamtai uulzaj yariltsmaar bna, minii utas 99711155 zalgaarai, huleej baya, kiss *)

ZAYA said...

Отгонболд эмчийн гэрт бас хэдэн хүүхэд байдаг гэсэн.
Эх нь эмнэлэг дээр ориод явчихдаг, тэгээд асрамжийн газар өгье гэхээр сайн хүн гэдгийг мэдэхгүй, хамгийн гол нь гэр бүлийн орчинг мэдрэхгүй хүн төлөвшөнө гэж бодоод, өөрөө өсгөдөг дөө гэж нэг телевизээр ярьж байсан.
Уулзаж ярьвал зүгээр хүн байх шүү.

VitasMongolia said...

Mongol niigmiin odoogiin mash emzeg sedviig hondson baina. Chamd tsaashdiin ajild chin amjilt husye. Chi ali hediinee uu hiih estoi uu hiih gej baigaagaa medej baigaa uchir deer n um nemj heleed nurshaad hereggui biz zugeer sonirhuulj helhed Amerikt huuhdiin niigmiin asuudliih toroos mash sain batalgaajuulsan baidag. Tegeed chinii yariad baigaa onchin bish harin "haygdsan" huuhduudiig ger buliin nohtsold bailgah olon arga hemjee baidgiin neg n foster care (toroos endgeer huuhduudiig ooriin gertee bairluulah huseltei ger buld huuhduudiig bairluuldag). Edgeer ger buliided $ toldog. Medeej ene system n 100% togs bishl dee gehdee l huuhduuded ger buld osoh, hairiig medreh bolomj olgodog mash dajgui system gej uzdeg. Foster etseg eh bolhiin tuld olon shalguuraar ordog.

XCuluun said...

зөвөө зөв сайхан бичлэг байна. найзынхаа блогоор зочилж байгаарай урьж байна

Mika said...

Үнэхээр тулгамдсан асуудлын нэгийг хөнджээ. Би үнэндээ өөрөө хүнд туслаад явах санхүү байхгүй юм чинь боломжтой болхоороо туслая гээд хойшлуулаад л явдаг байлаа. Гэтэл энэ бичлэгийг уншаад өмсөхгүй хураадаг хувцасаа ч болсон өгчихвөл тэдэнд өчүүхэн туслаж чадах юм гэж ойлголоо..

ЖиСиАй гээд клуб байдаг шдэ. Дандаа ямар нэгэн компанийн захирал, дээдүүд хамрагддаг юм. Тэндээс хандивлагч олох боломжтой байх шүү. сард нэг уулзалт зохион байгуулдийн. Тэнд нь очоод илтгэл тавиад, хандив өгөх хүсэлтэй хүмүүсийг олбол тэ?? Хэрвээ тэгье гэвэл би ганц нэг хүнд нь хэлж болох юм.

Зүүдний тэмдэглэл said...

Шинэ оны мэнд. Шинэ ондоо аз жаргал дүүрэг байг

arsun said...

Сар шинэдээ шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

睡覺 said...

來幫推 你個blog影d相真係好靚,係我至愛~ .........................

韋于倫成 said...

人是受想像力所支配的。........................................

向花 said...

你要教你的孩子走路;但是,應由孩子自己去學走路. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

家谷 said...

愛惜生命的人,不可浪費時間,因為時間是組成生命的元素. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

伯臻伯臻 said...

友誼是生活的調味品,亦是生活的止痛劑. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

宥妃 said...

Judge not of men and things at first sight.............................................................

暴枝盈 said...

北台灣視訊 情色視訊小站 拓網aio交友愛情館 情色視訊天堂 視訊聊天交友1799 壞朋友論壇一夜情視訊 0509電話視訊聊天 視訊影音聊天fm358 sex免費成人影片 sex美女視訊 彩虹頻道免費影片卡通aa片 淫蕩女孩自拍 情色文學999成人性站 免費性感影片 成人漫畫-a片天堂 免費性影片 18成人space 豆豆出租情人視訊美女 QQ美女視訊秀 kk121視訊俱樂部 gogo辣妹視訊 2sex999情人輔助品a片線上試看 1111我姊是惡魔 真愛視訊聊天室 視訊網愛聊天室網路援交168論壇 北台灣視訊交友 米克綜合論壇 aio性感辣妹34c甜心寶貝貼片 交友網 sexy girl比基尼美女 免費聊天交友mm17i sex女優王國avdvd無碼 18x us 38girl 影音視訊聊天fm358 做愛視訊聊天室 性愛教學,色情 影片 免費視訊聊天aqaq 彩虹avdvd 色咪咪貼影片 avdvd免費影片 無碼avdvd無碼卡通情色 sex movie 亞洲東洋影片sexy girl,dvd 桃園視訊t 6成人網頁 無碼影片,情色交友 後宮0204movie免費影片 嘟嘟情人色網免費線上成人影片 av片-性愛 情色影片免費觀賞0204貼圖區

曉薇 said...

光這幾句話就價值連城了,讀著讀著小弟的眼眶就濕了... .................................................................

Neco said...

~~~ Сайн байна уу? Эгчээ Бадамлянхуа гэдэг тэр халамжийн төв нь яг хаана байдаг юм бол? тодорхой хаягийг нь мэдэж болох болов уу? ~~~

Ayunga said...

Өмнө нь яармагт байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тэр үеээс хойш их юм өөрчлөгдсөн байгаа даа. Хүүхдүүд нь гэрт байхыг больсон гэж дуулсан.
Бас хүүхдүүдэд их муухай ханддаг багш байдаг юм. Тэр нь яваа болов уу байгаа болов уу.
Диди уг нь өөрөө төвөө авч явах гэж их л хичээж байгаа. Тиймээс үргэлж хүүхдүүдийнхээ дэргэд байж чаддаггүй юм.