Tuesday, February 19, 2008

Орон гэргүй Монгол хүүхдүүдийн талаарх өгүүлэл, сурвалжлагууд

New Internationalist гэдэг е-сэтгүүлийн 2005 оны дөрөвдүгээр сарын дугаарт Долгион гэдэг нэгэн орон гэргүй хүүтэй хийсэн сурвалжлага нийтлэгджээ:

...Хүмүүс биднийг траншейныхан гэж нэрлэж гадуурхадаг. Би ингэж амьдрах болоод дөрвөн жилийн нүүр үзэж байна...
Өглөө босоод бидний нэг нь усанд явдаг. Түүнээс нь нүүрээ угаах нь угааж, уух нь уугаад шилээ цуглуулахаар гардаг... Лааз шил сүүлийн үед улам олдоц муутай болоод байгаа... Хувцас олох л хамгийн хэцүү. Бидний нэг нь ч олигтой хувцасгүй... дотуур өмд ч байхгүй. Оймс дотуур өмдгүйгээр өвөл амархан өвчин тусдаг. Нэг найз минь хатгаа тусаад үхчихсэн...

Биднийг хэн дайралдсан нь л зоддог. Би хүн зоддоггүй газар байхыг хүсэж байна...
Бидэнд тусалдаг хүн цөөхөн. Ихэнхи нь айж сэжиглэн, хулгай хийх нь гэж боддог... Би бүх насаа ингэж шил цуглуулж өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Хүнд амьдрал ганц л заяадаг. Гэтэл би сайн сайхныг огтхон ч үзэлгүй үхэх вий гэж айж байна... Ээжийн минь нөхрийн найз гэсэн нэг хүн ээжийг найман сарын эхээр нас барсан гэж хэлсэн... Би тэрэнд яасан ч итгэхгүй...
Би 16 хүрээд иргэний үнэмлэх авч, хэсэг ажиллаж мөнгө цуглуулна. Тэр мөнгөөрөө шил авах цэг байгуулна... Тэгээд ээж аав хоёроо хайж олоод байшин авч хамтдаа амьдарна. Би ээжийгээ үхсэн гэдэгт яасан ч итгэхгүй...

Долгион хүү энэ сурвалжлагыг хийх үед 14хөн настай байжээ.
Эндээс англи эхээр нь, бүтнээр нь уншина уу: http://www.newint.org/issue377/dolgion.htm

6 comments:

Оогий said...

Iim zuil unshixaar unexeer xetsuu bolood baidag yum. Yaaltai ch bileee. Xetsuu yum. Xuuxed bol xuuxed shuu deee.
Ene bie xurdeg bol bugdiig ni neg dor tsugluulaad unseed l unseed l baix yumsan.

Amindural said...

Харин тийм шүү Оогий. Бүгдээрээ хамтдаа хайрыг мэдрүүлье

Misty said...

Нэлээн дээр үеийн нийтлэл байна шүү. Цаг үе бас өөрчлөгдөөд л улам далд бас харанхуй болоод байдаг. Харамсалтай нь нэгэнт ингээд гарсан хүүхдүүд эргэж нэг газраа тогтдоггүй гэж байсан. Уг нь хатуу амьдзрал үзсэн хүн зөв хүмүүжвэл үнэхээр хэрэгтэй иргэн болно доо.

Асрамжийн газруудаар дамжуулж туславал яадаг бол доо.

Misty

Amindural said...

Сэтгэгдэл үлдээсэнд нь баярлалаа Мисти. Тэдэнд зөв хүн болж хүмүүжихэд хүмүүсийн хайр, мөн сэтгэл хэрэгтэй гэж бодож байна. Асрамжийн газруудаар дамжуулж туслах ажлыг судалж байгаа, удахгүй эхлэнэ гэдгийг хэлэхэд таатай байна

Аттила said...

Vimo and Ayunga daa ene udriin mendiig hurgey, chamaig blogtoi gej say l medlee. Ih saihan saihan bichleguud baina. Bas sayhan chamaig asramjiin gazart ochison geed neg hun blog deeree bichsen baisan. Ih olon zuiliig amjuulj yavaa yum baina gej medlee. Helsenee hiideg hunleg setgeltei uur shig chin humuus olon olon baigaasai.

Amindural said...

Сайхан сэтгэгдэл бичиж урам өгсөнд нь маш их баярлалаа Аттила. Чи өөрөө ч гэсэн их нөлөөлсөн гэдгээ мэдэж байгаа биз дээ.

Монголхүүхэд.ком дээр гишүүн болоод бодож явдаг юм аа бичье гэвэл нээлттэй шүү.