Friday, January 4, 2008

Gertee l neg saihan harih san

Японы Хүүхдийг ивээх сангаас очиж аваад, миний сая үзсэн баримтат киноны нэр энэ.
Улаанбаатарт, гудамжинд амьдардаг 8-9 насний гэхээр хүү охин хоёрын ганц хүсэл нь гэртээ, гэрийнхэнтэйгээ сайхан амьдрах.

Охин аавтайгаа, хойт ээжтэйгээ амьдардаг байсан ч тэр хоёр нь байнга архи уудаг, ээж нь өөрийг нь зоддог, элдэв муу үгээр хэлдэг тул тэсэхгүйд хүрч гэрээ хаян одоод хүүтэй танилцсан.

Хүүгийн хувьд гэрийнхэн нь бас бүгд архи уудаг. Уугаад зодолдсоор байгаад умгар гэр нь яйжгар болсон. Хамгийн хэцүү нь ах, аав ээжийнх нь зодох. Ингээд л энэ хоёр гудамжинд шил сав цуглуулан тушааж амьдрах болсон.

Монгол дахь Их британий Хүүхдийг ивээх сангийн ажилтан байдлыг зөв дүгнэх шиг боллоо: өнөөгийн энэ тулгамдсан асуудал бол угтаа гэр бүлийн харилцааны асуудал гэж.

Хэдий ядуу ч хүүхдээ хайрлаад өсгөж болно доо. Сэтгэлээр ядуу бол амьдрал нь яаж баян хангалуун байхав дээ гэж бодогдов. Магадгүй хамгийн гол асуудал нь Монгол хүн өнөөдөр сэтгэлээрээ баян байж чадаж байна уу үгүй юү гэдэг байх.
Хүн сэтгэлээрээ баян бол юу хийж чаддагийг бид үзүүлэх цаг нэгэнт болжээ!

No comments: