New Internationalist гэдэг е-сэтгүүлийн 2005 оны дөрөвдүгээр сарын дугаарт Долгион гэдэг нэгэн орон гэргүй хүүтэй хийсэн сурвалжлага нийтлэгджээ:
...Хүмүүс биднийг траншейныхан гэж нэрлэж гадуурхадаг. Би ингэж амьдрах болоод дөрвөн жилийн нүүр үзэж байна...
Өглөө босоод бидний нэг нь усанд явдаг. Түүнээс нь нүүрээ угаах нь угааж, уух нь уугаад шилээ цуглуулахаар гардаг... Лааз шил сүүлийн үед улам олдоц муутай болоод байгаа... Хувцас олох л хамгийн хэцүү. Бидний нэг нь ч олигтой хувцасгүй... дотуур өмд ч байхгүй. Оймс дотуур өмдгүйгээр өвөл амархан өвчин тусдаг. Нэг найз минь хатгаа тусаад үхчихсэн...
Биднийг хэн дайралдсан нь л зоддог. Би хүн зоддоггүй газар байхыг хүсэж байна...
Бидэнд тусалдаг хүн цөөхөн. Ихэнхи нь айж сэжиглэн, хулгай хийх нь гэж боддог... Би бүх насаа ингэж шил цуглуулж өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Хүнд амьдрал ганц л заяадаг. Гэтэл би сайн сайхныг огтхон ч үзэлгүй үхэх вий гэж айж байна... Ээжийн минь нөхрийн найз гэсэн нэг хүн ээжийг найман сарын эхээр нас барсан гэж хэлсэн... Би тэрэнд яасан ч итгэхгүй...
Би 16 хүрээд иргэний үнэмлэх авч, хэсэг ажиллаж мөнгө цуглуулна. Тэр мөнгөөрөө шил авах цэг байгуулна... Тэгээд ээж аав хоёроо хайж олоод байшин авч хамтдаа амьдарна. Би ээжийгээ үхсэн гэдэгт яасан ч итгэхгүй...
Долгион хүү энэ сурвалжлагыг хийх үед 14хөн настай байжээ.
Эндээс англи эхээр нь, бүтнээр нь уншина уу: http://www.newint.org/issue377/dolgion.htm