Wednesday, January 9, 2008

Амалсан ёсоор

Өмнөх тэмдэглэлдээ амласан ёсоор, бидний санаачлага хаанаас яаж эхэлсэн бяцхан түүхийг энд нэг нэгэнгүй дурдъя.

Бидний мэдэх хаалттай коммъюнитид Аттила хэмээх нэгэн залуу ийм тэмдэглэл хийснийг тэр аравдугаар сарын нэгэн үүлтэй бүрхэг өдөр олж уншсан билээ:
...Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн эжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе л санах юм.
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн л эргэх юм хэмээн дуулсаар нэгэн бяцхан халтар охин өөдөөс минь хүрч ирээд нүдэндээ нулимас бөндөгнүүлэнхэн дуулж гуйлга гуйн зогсож байсан нь нүднээс минь ер гардаггүй юм. Энэ бол 2005 онд болсон явдал байлаа. Миний бие төв шуудангийн өмнүүр алхаж явхад таарсан энэхүү бяцхан охин 6-7 хон настай байсан болов уу л гэмээр. Би ч хармаандаа байсан хэдэн цаасаа бүгдэнг нь өгчихөөд толгойг нь нэг илээд яваад өгч билээ. Түүнээс хойш энэ талаар унших сонсох болгон л тэр өөдөcxөн охины дүр нүдэнд буугаад болдоггүй юм. Саяхан сонин уншиж яваад хүүхдийн хөдөлмөр эрхлэх талаар асрамжийн газарт байдаг хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо өргөн бодол саналаа хуваалцсан байсан талаар олж уншаад та бүгдтэй яалт ч үгүй энэ талаар ярилцахгүй бол болохгүй санагдаж байна. Ингээд энэ талаар бяцхан иргэд минь юу гэж бодож явдаг, яагаад ямар учираас тэд ажил эрхэлдэг, тэдэнтэй өдөр тутам тохиолддог бэрхшээл гээд л ний нуугүй ярилцан сэтгэлдээн хуримтлагдан байдаг бул хар чулуунаасаа бие биентэйгээ хуваалцжээ. Хүн болгон мэддэг ч хөндөж ярилцах дургүй сэдэвийн нэг юм шиг санагдсанаа нуух юун. Саарал нь дэндсэн энэхэн орчлонд хүүхэд гэдэг амьтан л хамгийн түрүүнд өртөж хэлж яриж чадахгүй дотроон энэлэн шаналанхан явдаг биз ээ.

Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд болон асрамжийн газар байгаа хүүхдүүдийн бэрхшээлтэй асуудлын тухай:
• Хүнд зүйл өргөдөг учираас бэртэл авах, өсөлт зогсдoг.
• Хөдөлмөр эрхлэхгүй бол хоолгүй болно
• Мөнгөө бэлэн авдаг
• Хүүхдүүдийг ажил хийхэд том хүмүүс тоодоггүй.
• Том хүмүүс хүүхдүүдийг монждог. Мөнгөө бага өгдөг
• Том хүмүүс хүүхдүүдийг тоож ажилд авдаггүй
• Бэлэн мөнгө авдаг учраас архи дарсанд ордог
• Буруу зам руу ордог.
• Шалтгаан нь эцэг эхийн дарамт
• Мөнгөө булаалгадаг
• Мөнгө олохын хирээр хүмүүсийн хараанд өртдөг
• Хүүхдүүд ядуурал болон ээж аавынхаа дарамт
• Мөнгөний асуудлаас болоод буруу замд ордог.
• Бэлэн мөнгөтэй харьцаад ихээр хүүхдүүд улам шунадаг.
• Мөнгө олохоо бодоод хичээлдээ явдаггүй
• ХЭХ сургуулиас маш их хөндийрдэг.
• Ар гэрийн асуудал маш их нөлөөлдөг
• Хойд эцэг эхтэй хүүхдүүд голдуу ажил эрхэлдэг.
• Траншейны хүүхдүүд маш их архи тамхи татдаг.
• Ядуурлаас болоод хүүхдээ асрамжийн газар өгдөг.
• Эцэг эхийн хайр халамж маш их дутагдсанаас болоод гудамжинд гардаг.
• Гэр бүлийн дарамтаас болоод гадуур тэнэж хөдөлмөр эрхэлдэг
• Баян айлын хүүхдүүд ажил хийдэггүй мөнгөгүй учраас ажил хийдэг
• Зарим нэг хүүхэд сонирхлоороо ажил хийдэг
• Аав ээжүүд дарамталснаас , мөн өлссөнөөс болоод ажил хийдэг.
• Ямар нэг зүйлд хорхойссоноос болоод
• Зарим нэг хүүхэд ээж аавынхаа үгийг даадаггүй.
• Аав ээж хайр халамжаар дутаахгүй бол хүүхэд гудамжинд гарахгүй
• Эцэг эхийн ажилгүйдэл
• Засгийн газраас ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй.
• Өөртөө итгэлгүй , залхуу хүмүүс ядуурдаг.
• Аав ээж болон хүүхдүүд эн тэнцүү буруутай
• Архинаас маш их зүйл шалтгаалдаг
• Дүүрэг болгонд ажлын байр байдаг. Гэвч арын хаалгагүй хүмүүст ажил олддоггүй
• Хүнд суртал , төр засгийн муугаас хүүхдүүд энэ байдалд орж байна. Мөн хүмүүс ядуурч байна.
• Ядуу хүмүүсийг ажилд авдаггүй.
• Нас , хүйсийг маш их ялгаварладаг.
• Хүмүүс маш их залхуурдаг
• Захын атаманууд хүүхдүүдийг дээрэлхэж архи авахуулдаг.
• Хүүхдүүд маш бага мөнгө олдог.
• Найз нөхөддээ маш их уруу татагддаг. Найз нөхөд нь архи авахуулдаг нэгийг аваад болдоггүй улам их даварч уудаг.
• Хүүхдүүд архи уухгүй, тамхи татахгүй байвал, мөн уруу татагдахгүй байвал хүүхдүүдийн амьдрал дээшлэх болно.
• Хүүхдүүд бусдад уруу татагдаад архи уудаг
• Хүүхдийн багын хүмүүжил маш их шалтгаалдаг
• Зах дээр төв ажилладаг. Энэ нь маш их давуу талтай. Хүүхдүүд хүсвэл сургуульд сурч болно. Мөн бусдад уруу татагдахгүй
• Ар гэрээ тэжээдэг хүүхдүүд байдаг учраас сургуульд сурах зав гардаггүй.
• Захын байцаагч, цагдаа нар маш их дарамталдаг.
• Цагдаа байцаагч нар олсон мөнгийг авдаг, мөн барааг хурааж авдаг.
• Гол бэрхшээл нь цагдаа байцаагч нар их дарамталдаг , гэвч ХМТ маш их тусладаг. Тэрэнд маш их дарамталдаг. Байцаагч цагдаа нарт өгсөнөөс өөрөө авсан нь дээр биз дээ
• Зах дээр хөгжил мэдээллийн төв байвал маш их давуу талтай.
• Зах дээр маш хямдхан архи уудаг. Үүнд хүүхдүүд маш их уруу татагддаг. Нэг архи 700 төгрөгний үнэтэй. Мөн архинаас болоод толгой болон элэгний өвчин тусдаг.
• Архины татварыг нэмж, чанаргүй архийг хорих хэрэгтэй.
• Архины үнийг нэмэх хэрэгтэй.
• ХЭХ хүүхдүүдийн аав ээж нь бас архичин хүмүүс байдаг. Архины үнэ нэмэгдвэл хүмүүс авч чадахгүй, архичин хүмүүс багасна.
• Архинд донтой
• Ком тоглоомонд маш донтдог. Олсон мөнгөө тоглоомонд зориулдаг. Тэндээ 3 хоног хонодог.
• Архи бага байвал мөнгөө зөв зүйлд зарцуулна. Хоол унд хувцсандаа зарцуулна.
• Байцаагч нар татвар нэхдэг: Өгөхгүй барааг асгадаг. Зоддог.
• ХЭХ хэл амаар маш доромжлуулдаг.
• Ажилд орох болон бусад янз бүрийн зүйлд бичиг баримтгүй учраас хамрагдаж чаддаггүй. Атман нар мөнгө нэхээд өгөхгүй болохоор зодолддог.

Босвол сууж чаддаггүй, суувал босч чадаxгүй болтлоо ард түмний хөрөнгөөр түнтийсэн эрхэм 76 гишүүд минь ирээдүйнхээ төлөө санаа тавия л гэж боддог бол энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй минь гэрэл гэгээлэг харагдахгүй л байна даа. Хэрэв бид ирээдүй рүүгээн гар буугаар буудвал тэд эргүүлээд л их буугаар бууддаг юм шүү.
...Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгасан биш
Эжийнхээ ачийг би юугаар хариулсан гэх вэ дээ!
Эмийн цэцгийн шүүдрээр дарс нэрж дайлсан биш
Эх үрсийн өрийг би юугаар төлсөн гэх вэ дээ !


Энд сэтгэгдэл болгож Сүрэн гэдэг гишүүн ийн бичсэн байлаа:

Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд болон асрамжийн газар байгаа
хүүхддийн бэрхшээлтэй асуудлын тухай:
------------------------------------------------
Хүүхдийн хөдөлмөр, ерөнхий байдал:
・Хөдөлмөр эрхлэхгүй бол идэх хоолгүй байдаг хүүхдүүд олон.
・Хүнд зүйл өргөх гэх мэт биеий хүчний ажил их хийдэг учир бэртэл авахаас гадна өсөлт нь зогсдoг.
・Хүүхдүүд ажил хийхэд том хүмүүс тоодоггүй.
・Том хүмүүс хүүхдүүдийг тоож ажилд авдаггүй.
・Том хүмүүс хүүхдүүдийг монждог, мөн маш бага мөнгө төлдөг.
・Хүүхдүүд мөнгө олохын хирээр хүмүүсийн хараанд өртдөг, мөнгөө их булаалгадаг.
・Зарим нэг хүүхэд сонирхлоороо ч юмуу ямар нэг зүйлд хорхойссоноос болоод ажил хийдэг ч дийлэнхи нь ар гэрийн хүнд хэцүү байдлаас амьдрахын эрхээр ажил хийдэг.
------------------------------------------------
Зах дээрх ажил:
・Хүүдүүд зах дээр юм өргөж хүргэх, зарах гэх мэт ажил голдуу хийдэг.
・Захын атаманууд хүүхдүүдийг их дээрэлхдэг.
・Захын цагдаа, байцаагч нар олсон мөнгө, барааг нь хурааж авах гэх мэтээр хүүхдүүдийг маш их дарамталдаг. Мөн байцаагч нар мөн татвар нэхнэ, зодно.
・Хүүхдүүд хэл амаар маш доромжлуулдаг.
・Яваандаа буруу зам руу ордог.
------------------------------------------------
Хүүхэд ба мөнгө:
・Бэлэн мөнгө авдаг.
・Бэлэн мөнгөтэй харьцаад ирэхээр зарим хүүхдүүд улам шунадаг (аргагүй л дээ !)
・Бэлэн мөнгө авдаг учир архи дарс тамхинд ороход хурдан.
------------------------------------------------
Хүүхдийн ажил ба сургууль:
・Ар гэрээ тэжээдэг хүүдүүдэд сургуульд сурах зав гардаггүй.
・Мөнгө олохоо бодоод хичээлдээ явдаггүй.
・Сургуулиас маш их хөндийрдэг.
------------------------------------------------
Хүүхдүүд гудамжинд гарах шалтгаан:
・ Хүүхдүүд ядуурал, мөнгөний асуудал болон эцэг эхийн дарамт архидалт зэрэг шалтгаанаас гудамжинд гарч буруу зам уруу орох эхлэл нь тавигддаг.
・Ар гэрийн асуудал, хүүхдийн багын хүмүүжил.
・Эцэг эхийн хайр халамж маш их дутагдсанаас болоод анх тэнэж эхэлдэг.
・Эцэг эхийн дарамт, гэр бүлийн дарамтаас болоод яваандаа гудамжинд гардаг, янз бүрий ажил хийж эхэлдэг.
・Ажил хийж буй хүүхдий ихэнхи нь хойд эцэг эхтэй байдаг.
・Эцэг эхийн ажилгүйдэл.
・Ядуурлаас болоод хүүхдүүдээ асрамжийн газар өгдөг.
・Зарим нэг хүүхэд ээж аавынхаа үгийг даадаггүй.
・Эцэг эхийн архидалт
------------------------------------------------
Архи, тамхи, компьютер тоглоом:
・Траншейны хүүдүүд маш их архи тамхинд орсон байдаг.
・Найз нөхөддөө маш их уруу татагддаг. Найз нөхөд нь архи авахуулдаг, нэгээр тогтохгүй улам их даварч уудаг.
・Хүүхдүүд голдуу бусдад уруу татагдаж архи уудаг
・Архинд орсноос гадна ком тоглоомны донтой хүүхэд тун олон. Олсон мөнгөө тоглоомонд зориулж, тэндээ өдөр шөнөгүй хонуутаар тоглох гэх мэт.
------------------------------------------------
Хүмүүсийн байдал, засгийн газар зэрэг:
・Дүүрэг болгонд ажлын байр байдаг. Гэвч арын хаалгагүй хүмүүст ажил олддоггүй.
・Ядуу хүмүүсийг ажилд авдаггүй. Мөн нас, хүйсээр маш их ялгаварладаг.
・Хүнд суртал , төр засгийн муугаас хүүдүүд ийм байдалд орж байна, хүмүүс ядуурч байна.
・Өөртөө итгэлгүй, залхуу хүмүүс ядуурдаг.
------------------------------------------------
Архи:
・Зах дээр арих маш хямд, нэг архи 700 төгрөгний үнэтэй. Үүнд хүүхдүүд маш их уруу татагддаг. Мөн архинаас болоод толгой болон элэгний өвчин их тусдаг.
・Архины татвар нэмж, чанаргү архи хорих хэрэгтэй. Мөн архины үнэ нэмэх хэрэгтэй.
・Архинд орсон хүүхдүүдийн аав ээж нь бас архичин байдаг. Архины үнэ нэмэгдвэл хүмүүс авч чадахгүй, архичид багасна.
・Архи бага байвал мөнгөө хоол унд хувцсан гэх мэт өв зүйлд зарцуулна.
------------------------------------------------
Эцэст:
・Аав ээж хайр халамжаар дутаахгй бол хүүхэд гудамжинд гарахгүй,
・Хүүхдүүд архи уухгүй, тамхи татахгүй байвал, мөн уруу татагдахгүй байвал амьдрал нь аажмаар дээшлнэ.
・Энэ асуудлыг засгийн газраас онцгой анхаарч ажлын байр гаргаж өгөх гэх мэт бодитой арга хэмжээ авах хэрэгтэй.


Энэ бичлэгийг уншсанаас хойш сэтгэлээс огт гарахгүй явсаар удалгүй би өөрөө ийм тэмдэглэл бичлээ:
Асрамжийн газрын хүүхдүүд болон бусад орон гэргүй, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тухай бичсэн Атилла гишүүний тэмдэглэлийг уншсан өдөр энэ талаар нэлээд их юм бодлоо.

Их дэлгүүр орж яваад аль нэг орон гэргүй жаахан амьтаны дуулаад зогсож байгаатай, бүлэг ноорхой жаалууд дунд жижиг нь томууддаа дээрэлхүүлээд айж уйлж байгаа элэг эмтрэм дүр зурагтай бишгүй л тааралдаж, болдог сон бол тэднийг дагуулаад гэр лүүгээ ч болох нээ аваад явах юм сан гэж бодогддог байлаа.

Энд ирээд Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан хүнтэй танилцах завшаан тохиосон юм. Монголд Английн хүүхдийг ивээх сан нь илүү том хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Японоос нэг л хүн очиж тэр хөтөлбөрт нь хүч хавсарч ажилладаг гэнэ. Харин эндээс очдог санхүүжилтийн хэмжээ нь тийм ч бага биш бололтой.

Сонирхолтой нь Английн хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгч нь Япон хүн байх юм. Тэрээр энэ 11 сард Тоокёод ирнэ гэнэ. Хэрвээ хүүхдүүдийн төлөө ажилд нь сайн дураар оролцох хүсэлтэй Монгол хүмүүс (тэр дундаа оюутнууд) байвал түүнтэй уулзуулж өгч болох юм гэж эндхийн захирал нь хэлж байна. Хэрвээ олуулаа байгаад, янз бүрийн хэрэгтэй санаа гаргаж хэрэгжүүлье гэвэл санхүүжилтээр тусалсан ч болохгүй гэх газаргүй гэж тэнд ажилладаг манай сэнпай бас хэлж байна.

Хэрвээ энэ талаар сэтгэл зовниж явдаг Атилла, Мисти гишүүн нарын адил хүмүүс байгаад, нийлж юу ч хамаагүй нэг юм эхлүүлэе, ярилцая гэвэл зурвас үлдээгээрэй. Утасны дугаараа солилцоод уулзаж ярилцаж болох юм. Мөн тийм найз нартаа хэл хүргээрэй. Одоогийн байдлаар сэнпайгаа захиралтай нь хамт Монгол Таунд аваачиж Монгол хоол идүүлнэ гээд яричихсан байгаа. Тэр уулзалтанд хүрж ирцгээвэл баярлана шүү.

Түүнээс гадна энэ сарын 27-нд Тоокёо Их сургуулийн Комаба кампуст Hummingbird гэдэг төрийн бус байгууллагаас Монголын өнчин хүүхдүүдийн асрамжийн төвд зориулсан хандив цуглуулах арга хэмжээ болох гэж байгаа юм байна шүү. Доорх холбоосоор орж танилцаж болно.

http://yuimar.web.fc2.com/about.html#

Хүүхдийг ивээх сангаас Монголд явуулдаг хөтөлбөрийн тухайд гэвэл холбоос нь: http://www.savethechildren.mn/face/index.php

Монголдоо юм хийе гэж бодоод явдаг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан бол энэ зөв эхлэл болно доо гэж надад бодогдлоо.

Дараа нь бидэнд суурин төлөөлөгчтэй биечлэн уулзах сайхан боломж олдож, бэлтгэл болгон ийм хэлэлцүүлэг явуулсан:

Та бүхэнд энэ гайхамшигтай сайхан өглөөний мэнд хүргье :D

Сэрсэнээсээ хойш сэтгэл догдлоод баяртай байнаа. Токиод байгаа найзуудынхаа хамтаар маргааш Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзахаар боллоо. Бидэнд бүтэн хагас цаг - 90 мин- гаргаж өгч байгаа болохоор сайн бэлдэж, бас олуулаа болоод очмоор байдаг.

Өнөөдөр та бүхэндээ хандан бичиж буй энэ тэмдэглэлийн маань зорилго нь
нэгдүгээрт, хүүхдүүдийн төлөө юу хийж болох талаар та бүхнийг санаа бодлоо харамгүй хуваалцана гэдэгт найдан сонсож, тэдгээрийг нэгтгэх,
хоёрдугаарт, хэрвээ сэтгэл байгаад бас түр завтай бол маргаашийн 14 цаг 30 минутад Кандад байдаг албан газарт болох уулзалт руу хамт явахыг урих хоёр нь болно.

Суурин төлөөлөгчийн цагийн хуваарь нь өчигдөр л бүрэн шийдэгдэх шиг боллоо. Ийм тулгамдуу байдлаар хүсэлт гаргаж байгаад уучлаарай.

Завгүй байгаад Токиогоос хол амьдардаг хүмүүс нь өнчин, гэр оронгүй, ядуу хүүхдүүдийнхээ төлөө юу хийвэл дээр гэж боддог талаараа бичвэл бид их баярлана шүү.... онэгай

Хүмүүс үнэхээр сэтгэлээсээ маш олон хариу бичиж үлдээсэнд баярлаад хагарах шахсан :Б :

- Анхаа гэдэг гишүүн:
saihan medee bn .
minii uuriin bodol bol tedend bolovsrol olgohod l tuslah heregtei bolovuu.
manai mgl d huuhen bagachuuliin tsagaa unguruuleh sonirholtoi nomiin san ene ter yum ch bhgui . Huuhed gedeg chini chuluut zavaaraa l uurinhuu aviyasiig hugjuulj bdag biz de.

- Дайрий
Ойрхон байгаад болдог бол яваад очиж дэмжмээр л байна.
Гэхдээ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа шүү.
Монгол хүүхдүүдийнхээ төлөө ингэж сэтгэл тавьж байгаа нэг үейинхнийгээ хараад их баярлаж байна. амжилт хүсье.

- Түвшээ
Hun naimaalah gemt heregt gudamjnii huuhduud neg negeeree alga bolood baidag surag baidag shuu. Gadaadad erhteniig ni hudaldah gej. Yalanguya Macao, Singa, China-ruu gargadag gesen. Ter talaar todruulahiig husie.

Mon huuhduudiig ikhed uruu tataj baigaa humuus bol tomchuud. tomchuud huuhduudiig surduulj hulgai hiilgej, arhi uulgaj buruu zamruu hotoldog. Etseg eh ni ch yalgaagui.
Tiimees haraa hyanalt sul huuhduudiig negtgen yamar neg sekts duguilan zohion baiguulj huuhduudiin garaar oorsdiih ni hucheer yamar neg beleg dursgaliin zuil (amidrald heregtei yu ch baij bolno) hiilgeed zaruulj hiisen zuiliih ni uniig oorsdod ni ogdog baij boloh.
Jishee ni: Eregtei huuhed bur neg savar hiigeed surchihval yadaj hotiin zahirgaand niislel hotiinhoo hogiig tseverleh ayand ni bagaj bolood ochij bolno. Teruugeeree toriin baiguullagiin unetei avdag savruudiin orond bas shahaj bolno.
(Namaig 10jild baihad manai surguuliin hodolmoriin bagsh ingedeg baisan.) :) za amjilt husie. Ene tal deer yamagt demjij baih bolno. :)

-Ахиад Дайрий
бага зэрэг нэмэрлэхэд,хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хариуцлага маш их гэдгийг хэн ч мэднэ.
гэхдээ бүтэн өнчин хүүхдээс бусад тохиолдолд томчуудын хараа хяналтаас гараад....гэмт хэрэгт холбогдох....хөдөлмөр эрхлэх,өвчин эмгэгээс өөрийгөө аварч чадахгүй байгаа нь улс орон буруутай гэхээс илүү эцэг эх,гэрбүлийн хариуцлага ,хайр халамж,арчаагүй дорой байдал зэргээс их хамаарч байгаа гэж бодож байна.
Ялангуяа ээж ,аав нарт том бурууг өгөх хэрэгтэй.....
ах дүүс,хамаатан садан...өвөө эмээ бол дээрх хариуцлагад хамааралгүй,

Тиймээс...шинэ иргэн төрүүлж буй ээж,аав нарт төрөхөөс нь өмнө хүүхдийн хүмүүжлийн тухай бодитоор сэтгэж....зөв ухамсарласны үндсэндээр сайн ээж аав болж,сайн иргэн хүмүүжүүлж ирээдүйн ухаантай,хөдөлмөрч иргэнийг бий болгох бүрдүүлэх талаар зааж сургах,ном товхимол,телэвиз,радио,хэвлэл мэдээлэл,интэрнэт,эмнэлэг ,сургууль ,дүүрэг,хороодод нь үнэгуй ч бай,үнэтэй ч бай энэ талын мэдээллээр сайн хангаж ямагт чихэнд нь хоногшүүлах,үхамсарлуулах нь чухал санагддаг...

- Наран
Ayungaagiin bolon naizuudiinh ni saihan setgeliin ur ulam delgereh boltugai.
Nadad todruulah 2 zuil bna l daa.
1. Tuslamjiig zuvhun asramjiin gazriin huuhduuded zoriulah yumuu.
2. Bas gudmajnii gegdeed baidag etseg eheesee tusdaa amidardag huuhduud hurteh uu.
Yaj tuslah ve geheesee umnu ted nart zoriulan yamar yamar tuslamjiin hutulburuud heregjij baisan, bas ali ni iluu ur duntei baisan geh metiig ehleed dugnesen tailan ch yumuu material baigaa bolov uu gedgiig medmer sanadlaa. Tegeed ur dun bagatai bolson baival ter aldaag ni davtahgui baih uudnees uur huvilbariig songoh songolt yu baina gej uzvel yasan yum be gej bodogdoj baina. Uchir ni humuust tusalna geed olon zuilsiig humuus hiideg bolovch ur dung ni harahad tudiilen sanaand hurdeggui bdag yum.

- Билигээ
Huuhdiin zuv humuujil gedeg mash yarvigtai asuudal yum shigee. Bi odoo hurtel boddog yum under hugljiltei orond hurtel yaduu bish gudamjnii bish murtlee humuujil ni etgeed huuhed ih baih yum. End Japan-d nadaa tegj ajiglagdaad baina. Buruu ch baij magad. USA-d hurtel 911 duudahaaraa ailgadag huuhduud zunduu bii gesen shuu. Za ene yahav uur tusdaa asuudal.

Mongoliin huuhduudiin huvid asuudal bol odoohondoo uur baih. Yostoi l harj handaj hungui, zuv chigluuleh hungui, bas gudamjnii bas yaduural gedeg ni asuudluud bolov uu?

Dairiin-iin sanaltai erunhiiduu sanal niilj biana.
Nemeed helhed sain etseg eh tuluvshuuleh gedeg chuhal shuu. Etseg eh bagadaa bas l huuhed baisan baigaa. yaj usej humuujseniig medehgui. Odoo huuhdee yaj usgej baigaag medehgui. Usgesen huhed ni tom bolopd yah yum medehgui. Ingeed l ergeed l cycle bolood baih bolov uu?

Tegeheer AAV EEJ HUUHED gesen 3 tulguurt arga hemjee heregtei yum bolov uu? 3-uulang(neg huuhed gej tootsov) ni tsug saihan amidrah bololtsoog burduulehiin tuld ene 3n hun hoorondoo ilen dalangui yaridag biye biyedee hairtai baih nuhtsul burduuleh heregtei.

Huuhed asran humuujuuleh tuv baidag daa. teriig ger bul asran humuujuuleh tuv bolgoj urgetgevel zugeer yum uu? Gehdee halamjiin tuv shig hamag amidraliin bololtsoogui hun ochood zugeer baigaad baih nuhtsuliig burduulehguin tuld mash sodon sorgog soninoor heregjuuleh heregtei yum bolov uu? Ger buleeree tsagiig ur buteeltei aj zargaltai ungeereeh orchin burduuleh ch yum uu. Hoorondoo bainga yariltsaj baih orchin burduuleh ch yum uu?

Yag hund amidraltai huuhded tuslaya gedeg ene sedevtei holbogduulan sanalaa helbel, etseg ehtei bol iluu saihan amidraliin orchin amidraliin iluu saihniig medruuleh, ulmaar ene ni daraagiin amidraliin motivation boloh(ger buliin 3 hund 3uuland ni), Etseg ehgui bol etseg ehiin hair halamjiig medruulehees ehleed amidraliin sain saihniig medruuleh orchin burduuleh heregtei yum bolov uu?

- Ганаа
1. Хэрвээ санхүүжилт олддог бол орон гэргүй хүүхдүүдэд зориулсан асрамжийн том цогцолбор баривал сайхансан. Дотроо номын сан сургууль дотуур байр гээд яг одоогийн зарим сургуулийн кампус (хүрээ) шиг. Даанч хөрөнгө оруулалт ихээр шаардах учраас биелэх магадлал одохондоо бага юм.

2. Тэдэнд толгой хоргодох байр, хоол хүнс хандивлах мэдээж чухал. Гэвч энэ бол өнөө маргаашаа аргацаасан зүйл. Загас өгснөөс загас бариулж сургах нь чухал. Тийм учраас ядахнаа тэр хүүхдүүдэд англи хэл чанартай сайн заадаг болбол их хэрэгтэй мэт санагддаг. Цаашлаад компьютер, байгалйин шинжлэлийн ухааны хичээлийг бас орхиж болохгүй.

3. Бас тэр хүүхдүүдэд сэтгэхүйд нь таарсан эвтэйхэн ухаарал ухуулгын баримтат кино хийж үзүүлж, сайн багшаар ёс суртахууны чиглэлээр лекц уншуулж баймаар санагддаг. Кино лекцийн сэдэв нь гэвэл гэмт хэрэг, шоронгийн амьдрал, бэлгийн замын өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх гэх мэт.

- Эги
Uneheer ih demjij baina. ochij sanal bodloo huwaaltsah setgel baiwch, tokuogoos neleen zaitai baidag tul ochij chadahguidee haramsaltai bn. Gehdee tokuod mash olon mongol zaluuchuud baidag bolohoor neleen olon bureldehuuntei ochino gedegt naidaj baina.
Mongol huuhduud gedeg mongoliin ireedui, HIchneen ger orongui unchin yaduu bailaa ch huuhed bol huuhed shuu dee. Unchin yaduu, oron gergui, huuhduudiig ulsaas buren tetgeh yostoi gej bi boddog. Teniig oron bair huwtsas hunar, hool hunseer hangahaas gadna bodol sanaagaa chuluutei ilerhiileh nuhtsliig burduulj, oyun uhaanaa hugjuuleh orchniig bii bolgoj, bolowsrold ni deed zergeer anhaarah yostoin bolow uu? Yagaad gewel ted mongoliin ireedui. Chanartai bolowsrol ezemshij, eh ornoo hugjuuleh huchin bolj usuh yostoi yum.
Bas odoogiin huuhduudiin setgehuid luiwar, heel hahuuliin gamshig gutamshgiig jigshin zewuutseh uzliig suurishiulj uguh ni mash chuhal shuu.

Ингэж харамгүй саналаа үлдээсэн хүмүүст одоо ч гэсэн үнэхээр баярлаж явдаг шүү :D
За тэгээд хүсэн хүлээсэн өдөр ч шууд болж, завтай байсан цөөхөн хэдэн найзууд буюу Аги, Санаа, Сарнай болон би гэсэн бүрэлдэхүүнтэйгээр очсон юм. Танилцуулах уулзалт их сайн болж, бид удахгүй зохион байгуулалтанд ороод олон юм хийнэ гэсэн урам зоригтой гарч ирсэн.

Үүний дараа тун удалгүй Монголд хийгдсэн баримтат кино, товхимол, судалгааны материалууд бидэнд өгсөний нэг нь түрүүхэн миний бичсэн баримтат кино юм. Дараагийн алхамуудын талаар дараа дараагийн тэмдэглэлдээ бичих болно.

Тэвчээр гарган уншсан хэн бүхэнд баярлалаа!

Friday, January 4, 2008

Gertee l neg saihan harih san

Японы Хүүхдийг ивээх сангаас очиж аваад, миний сая үзсэн баримтат киноны нэр энэ.
Улаанбаатарт, гудамжинд амьдардаг 8-9 насний гэхээр хүү охин хоёрын ганц хүсэл нь гэртээ, гэрийнхэнтэйгээ сайхан амьдрах.

Охин аавтайгаа, хойт ээжтэйгээ амьдардаг байсан ч тэр хоёр нь байнга архи уудаг, ээж нь өөрийг нь зоддог, элдэв муу үгээр хэлдэг тул тэсэхгүйд хүрч гэрээ хаян одоод хүүтэй танилцсан.

Хүүгийн хувьд гэрийнхэн нь бас бүгд архи уудаг. Уугаад зодолдсоор байгаад умгар гэр нь яйжгар болсон. Хамгийн хэцүү нь ах, аав ээжийнх нь зодох. Ингээд л энэ хоёр гудамжинд шил сав цуглуулан тушааж амьдрах болсон.

Монгол дахь Их британий Хүүхдийг ивээх сангийн ажилтан байдлыг зөв дүгнэх шиг боллоо: өнөөгийн энэ тулгамдсан асуудал бол угтаа гэр бүлийн харилцааны асуудал гэж.

Хэдий ядуу ч хүүхдээ хайрлаад өсгөж болно доо. Сэтгэлээр ядуу бол амьдрал нь яаж баян хангалуун байхав дээ гэж бодогдов. Магадгүй хамгийн гол асуудал нь Монгол хүн өнөөдөр сэтгэлээрээ баян байж чадаж байна уу үгүй юү гэдэг байх.
Хүн сэтгэлээрээ баян бол юу хийж чаддагийг бид үзүүлэх цаг нэгэнт болжээ!